Эхлэл - Шар мэдээ - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 1 сарын 16

Монгол бүсгүйчүүдийн нүцгэн биенээс бусад нь үнэд хүрдэггүй гэж үү

Юм хөгжинө гэдэг сайхан юм. Интернэт хэмээх хязгааргүй орон зайгаас хүссэн зүйлээ хормын дотор л олоод үзчихнэ. Гэвч тэнд дандаа сайн сайхан мэдээлэл байдаггүй.

Эрх чөлөөт хүмүүний оруулсан үй түмэн мэдээлэл дотроос өөрт хэрэгтэй зүйлээ, тэр дундаа Азийн жижигхэн Монголын тухай мэдээлэл олно гэдэг тийм ч хялбар биш. Харин энэ том мэдээллийн сангаас хамгийн хялбар олж болох зүйл нь орон орны бүсгүйчүүдийн хагас болон бүтэн нүцгэн зураг. Гурван сая ч хүрэхгүй хүн амтай Монголын тухай хамгийн хурдан олдох мэдээлэл нь ч мөн л нүцгэн бүсгүйчүүдийн зураг.

Миссийн титэм, топ моделийн сэтрээс эхлээд нэр ус нь мэдэгдэхгүй, жирийн монгол охидын эхээс төрсөн биеэ гайхуулсан зураг энд хэтэр­хий элбэг. Чингис хааны агуу түүхээс хойш монголчууд ийм л зүйлээр дэлхийд алдаршиж байх шиг.

“Монголын сайхан бүс­гүй” тэмцээний алтан эрдэнийн өргөмжлөлт Ч.Уян­га­лянхуа нэгэн цагт хагас нүцгэн зураг авахуулснаасаа болж, телевизийн нэвт­рүү­лэгч болж чадаагүй гэдэг. Гэтэл өнөө цагийн сай­хан бүсгүйчүүд нүцгэн зургаа авахуулахгүй л бол мисс биш болчих юм шиг загнах болжээ.

“Монголын сайхан бүсгүй 2002“ тэмцээний мөн­гөн эрдэнийн өргөмжлөлт Б.Шүрэн­чимэг энэхүү “нүц­гэлэлтийн их аян”-ыг эхлүүлсэн гэхэд хилс­дэхгүй. Түүнийг нүцгэн зургаараа сонин, сэтгүүлийн нүүрийг чимсний дараахан “Мон­голын сайхан бүсгүй 2000” тэмцээний тэргүүн мисс Ц.Сан­сармаагийн нүцгэн зураг гадаадын нэртэй сэт­гүүлд нийтлэгдэн, монгол түмний чихийг дэлдийлгэж, нүдийг бүлтийлгэсэн. Яг энэ цаг үеэс л монгол бүсгүйчүүд зоригтойгоор нүцгэлж, сонин сэтгүүлийн хуудаснаа нүцгэн биеэ алдаршуулах болсон билээ.

Тэр ч бүү хэл задгай энгэртэй цамц, хэтэрхий богино банзал, гэрэлтсэн дотоож­той гэрэл зургууд, ийм л стиль имижээр нэр ал­дарт хүрэх замналаа эхэл­сэн бүсгүйчүүд ч цөөн­гүй. Тухайлбал, “Киви” хамт­лагийн бүсгүйчүүд зад­гай хувцаслалт, эротик гэмээр бүжгийн хөдөл­гөөнүүдээрээ олны анхаарлыг татсан бол тэднээс арай даруухан эхэлсэн “Гурван охин” нүцгэн биеэ хэд хэдэн клипнээ мөнхлөөд амжсан. Мөн өөрийгөө фото модель хэмээн өргөмжилдөг М.Мөнхжаргал, дуучин Нара, жүжигчин О.Энхтуул, Р.Анхням гээд эротик дүр, нүцгэн зургаар “алдаршсан” оддын нэрс цуварна.

Монголдоо нүцгэн биеэ хамгийн өндөр үнэд хүргэсэн нь топ модель Д.Пүрэвсүрэн. Тэрбээр 2009 онд гар утасны дэлгэцэн дээр нүцгэн зур­гуудаа байрлуулахаар үүрэн телефоны нэгэн ком­панитай 30 саяын гэрээ байгуулсан. Дараа жил нь дуучин Э.Агиймаа мөн л нүцгэн биеэ “өндөр үнэлэн”, хүн бүрийн гар утсыг чимэхээр зориг­лосон.

Харин хилийн чанадад эхээс төрсөн биеийнхээ сүүд­рийг хамгийн өндөр үнээр худалдсан нь Мон­голын мисс, загвар өмсөгч Э.Сэлэнгэ. Түүний бүтэн биеийн нүцгэн зураг гадаадын интернэт сайтуудаар цацагдаж эхлэхэд монголчууд эгээ л монгол бүсгүй анх удаа олны өмнө нүцгэлж байгаа мэтээр цочирдон хүлээж авсан нь хачирхалтай. Гэвч тэрбээр нүцгэн зургаа дэлхий даяар “тараасныхаа” ачаар Америкийн алдартай сайттай асар өндөр цалинтай гэрээ байгуулсан гэдэг. Түүний нүцгэн зураг эзэндээ хэдэн доллар авч ирсэн нь хүн бүрийн анхаарлыг татдаг ч нууц хэвээр байсаар байна. Мисс бүсгүйн ойрын эх сурвалжийн ам алдсанаар түүний нүцгэн зураг сая долларт тун дөхсөн байна.

Хамгийн сүүлд л гэхэд Монголын хамгийн даруухан миссүүдийн тэргүүн эг­нээнд нэр нь бичигддэг Б.Бадам­цэцэг нүцгэн зургаа цахим ертөнцөд тавихаар шийджээ. Тэр­бээр нэгэн сайттай гэрээ байгуулж, Францын нэлээд нэртэй гэрэл зурагчнаар сүүдрээ татуулсан байна. “Хэцүү анги” олон ангит киноны Гэрлээгийн дүрээр олны танил болсон хүүхэд зан нь эвдрээгүй, гэнэн хон­гор инээмсэглэлт Бадамааг мөнгө хэмээх зүйл ийнхүү өөрчилжээ.

Монгол бүсгүйчүүд олон улс, дэлхийн хэмжээний мисс, загварын тэмцээнүүдээс шагнал авч ирж байна. Гэвч тэдгээр шагналын ихэнх нь миссүүдийн оюун ухаан, авьяас билэг гэхээсээ илүү монгол үндэсний хувцасны гайхам­шиг, нүцгэн биений татах увдисны гавьяа­гаар олдсон байх нь хачир­халтай.

Энэ бүхнийг хараад “Мон­гол бүсгүйчүүдийн нүцгэн биенээс бусад нь үнэд хүрдэггүй гэж үү” гэсэн бодол өөрийн эрхгүй төрнө. Загвар өмсөгчид нь бүр больё гэхэд жүжигчин, дуучин, тамирчин, хөтлөгч бүсгүй­чүүдэд нүцгэн биенээсээ өөр “зарж идэх” зүйл олдохгүй л байгаа юм байх даа.

Эх сурвалж: Өглөөний сонин
Ц.Баттуяа
Мэдээний линк: http://yellow.time.mn/content/23909.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...