Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 4 сарын 16

Анжелина Жоли, Брэд Питт нарын зургийг худалдана

Лондонд ирэх сард гэрэл зургийн томоохон дуудлага худалдаа явагдах гэж байна. “Christie” байгууллагын зохион байгуулах уг дуудлага худалдааны үеэр Холливудын жүжигчин Анжелина Жолигийн хагас нүцгэн зургийг худалдахаар төлөвлөжээ.

37 настай жүжигчин бүсгүй 2005 онд энэхүү зургаа авахуулсан аж. Дуудлага худалдааг зохион байгуулагчид гэрэл зурагчин Стивен Клэйний уг бүтээлийг 8000-12000 фунт стерлингийн (12224-18336 ам.доллар) үнэ хүрнэ гэдэгт итгэлтэй байгаа аж.


Мөн Анжелина Жоли, Брэд Питт нарын гэр бүлээрээ хооллож буй зургийг 8000-12000 фунт стерлингийн үнэ хүрнэ гэж тооцоолжээ. Дээрх хоёр гэрэл зургийг 2005 онд “W” сэтгүүлд нийтэлсэн аж.

Стивен Клэйн “Би Анжелинагийн морьтой, хагас нүцгэн зурганд хайртай. Тэр эрх чөлөөтэй, үзэсгэлэнтэй харагдаж байсан. Энэ зурагнаас ямар ч хүн сайн сайхныг л олж харна” хэмээн “Телеграф” сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.

Т.Арьяа

Мэдээний линк: http://yellow.time.mn/content/27610.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...