Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 5 сарын 1

Залуухан, халуухан 16 настай Анжелина Жоли

Холливудын үзэсгэлэнтэй эмэгтэй жүжигчин Анжелина Жолигийн өсвөр насных нь тачаангуй зураг нийтлэгджээ.

Эдгээр зургаа 16 настайдаа авахуулсан байна. Тэрбээр Лос-Анжелест амьдарч байхдаа хувцасны рекламд багаасаа л тоглосон. Дур булаам, тачаангуй төрх нь Жолиг алдрын тавцанд хүргэсэн юм.


Анжелина Жоли “People” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Би 14 настайгаасаа эхлэн элдэв зураг авалтад оролцдог байсан. Гэвч загвар өмсөгч юм уу, моделийн карьер хөөе гэсэн бодол байгаагүй. Хэсэг бодсон ч надад таалагдаагүй” гэжээ.


Эдгээр зураг нь түүний шивээсгүй байх үеийнх юм. Анжелина Жоли нийт 23 шивээстэй. Өсвөр насандаа шивээс хийлгэхийг ээж нь хатуу хориглож байсан ч дунд сургуулиа төгсөөд л шивээстэй болох хүслээ гүйцээсэн байна.

Т.Арьяа

Мэдээний линк: http://yellow.time.mn/content/28359.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...