Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 5 сарын 14

Анжелина Жоли хөхөө тайрууллаа

Жүжигчин Анжелина Жоли орон нутгийн цагаар мягмар гаригийн орой хөхний хагалгаанд оржээ. Тэрбээр хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй байсан тул хоёр хөхөө тайруулахад хүрсэн гэж “Нью-Йорк таймс” сонинд бичсэн байна.

37 настай жүжигчин бүсгүй “Намайг хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэл 87 хувь, өндгөвчний хорт хавдраар өвчлөх эрсдэл 50 хувьтай байгааг миний эмч надад хэлсэн. Тиймээс би хөхөө тайруулахаар шийдсэн” гэжээ.

CNN-ий мэдээлснээр Анжелина Жолиг хөхний хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй тухай энэ оны хоёрдугаар сард эмч нар түүнд мэдэгдсэн байна. Тэрбээр сүүлийн жилүүдэд нэлээд турах болсон нь хөхний хорт хавдартай холбоотой байж магадгүй хэмээн шар хэвлэлүүд мэдээлэв.

Анжелина Жолигийн ээж, жүжигчин, продюссер Марчелини Бэртранд хөхний хорт хавдрын олон удаагийн эмчилгээ хийлгэж байсан ч 2007 онд 57 насандаа таалал төгссөн байна. Энэ нь жүжигчин бүсгүйг хөхөө тайруулах шалтгаан болсон гэнэ.

Т.Арьяа

Мэдээний линк: http://yellow.time.mn/content/28988.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...