Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 6 сарын 13

Ники Минаж порно клип хийж магадгүй

Тод өнгө, этгээд хувцаслалт, өвөрмөц үглэлтээрээ алдартай реппэр, дуучин Ники Минажийг ирээдүйд порно клип хийж магадгүй гэж Америкийн нэгэн микроблогчин бичжээ.

 Адамс хэмээх нэрээр алдартай тэрбээр хөгжмийн ертөнцийн нөлөөтэй шүүмжлэгчийн нэг болсон юм.

TMZ сайт түүний блогт бичсэнийг эш татахдаа “Би Ники Минажийн дуунуудын клипинд дүгнэлт хийж үзлээ. Дийлэнх нь хагас нүцгэн клип байна. Тэр өөрөө том өгзөг, хөхтэй. Сайхан биетэй. Магадгүй хэзээ нэгэн цагт порно клип хийж мэднэ” гэжээ.

Баруунд нэлээд алдартай ди-жей хамтлаг “Bazukа” эротик клип хийдэг. Блогчин Адамсын хувьд Ники Минаж өсвөр насныханд сөрөг хандлагыг төрүүлэх аж. Тэрбээр дараагийн клипдээ тайчиж, дотуур хувцасгүй тоглож болзошгүй гэж тэрбээр онцолсон байна.

Адамс дуучин Бритни Спирс, реппэр 50 цент нарыг сонирхолтой байдлаар шүүмжилснээр алдартай болсон юм. Түүний дэвшүүлсэн таамаглалууд биеллээ олох нь элбэг гэнэ.

Т.Арьяа





Мэдээний линк: http://yellow.time.mn/content/30389.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...