Эхлэл - Шар мэдээ - Сэдэв
Одоогийн үнэлгээ:
Үнэлэх:
Нийтлэгдсэн огноо: 2013 оны 10 сарын 7

Мадонна хүчирхийлүүлж байснаа ярьжээ

Залуудаа хэт задгай, зах замбараагүй үйлдлээрээ олныг шуугиулж явсан алдарт дуучин Мадонна Harper’s Bazaar сэтгүүлд ярилцлага өгчээ. Тэрбээр ярилцлагадаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байсан тухайгаа ний нуугүй ярьсан байна. Алдар нэрд хүрэх эхний алхмаа хийж байсан залуу бүсгүйг сонирхсон гэмт этгээдүүд удаа дараа хүчирхийлж байсан гэнэ. Дөнгөж 20 настай залуу бүсгүйн гэрт нь хэд хэдэн удаа дайран орж, хутга тулган хүчирхийлж байсан аж. Нью-Йоркт амьдардаг байрных нь дээвэр рүү чирч гарган хүчирхийлсэн явдал нэг биш байсан тухай Мадонна нулимс дуслуулан ярьж, бүсгүйчүүдийг сонор сэрэмжтэй байхыг анхааруулжээ.

Т.Баяраа

Мэдээний линк: http://yellow.time.mn/content/35632.shtml
LIKE дарж дэмжээрэй.
Түгээх
Сэтгэгдлийг ачааллаж байна ...